МУБИС-ИЙН БАГШИЙН СУРГУУЛИЙН МБУТ-ИЙН ДЭРГЭДЭХ “BRAIN BRIDGE CLUB” АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

МУБИС-ийн Багшийн сургуулийн Математик, байгалийн ухааны тэнхимийн дэргэдэх “Brain Bridge Club” нь долоо хоног бүрийн Пүрэв гарагт өглөө 7 цагт 310 тоот ангид клубийн үйл ажиллагаагаа явуулж байна. Клубийн үйл ажиллагаа нь англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд оюутнууд англи хэлний анхан шатнаас дээш мэдлэгтэй байх шаардлагатай.

Манай клубт элссэн оюутнууд үе тэнгийнхнээсээ англи хэл сурах, өөрийгөө үнэгүй хөгжүүлэх боломжтой.

Тус клуб англи хэлний мэдлэгээ сайжруулах, ярих чадвараа сайжруулахад анхаарч, оролцогчдод илүү итгэлтэй, чөлөөтэй ярих боломж олгох зорилготой ажиллаж байна.

"Brain Bridge Club"-д элсэж, англи хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг бүү алдаарай!

Бусад мэдээ