Магистрант, Докторантуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургууль магистрант, докторантуудынхаа эрдэм шинжилгээний судалгааг олон нийтэд таниулах, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилготой Эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 4-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг ББАЗТ-ээс зохион байгууллаа. Хурлын чиглүүлэгчээр доктор Ц.Тамир, Г.Бямбатогтох нар ажиллаа.

Хуралд нийт 27 судлаач илтгэл тавьж, боловсрол судлал, сэтгэл судлал, урлагийн боловсрол, технологийн хэрэглээ, судалгааны арга зүй зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан байна. Тэдний дунд Япон, Хятад зэрэг улсуудаас судалгаа хийж буй гадаадын судлаачид ч оролцсон нь хурлын олон улсын түвшинд хүрсэн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлж буйг илтгэж байлаа.

Хурлыг Багшийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Г.Бямбацэрэн нээж үг хэлсэн бол, МУБИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор (Ph.D) Н.Баярцэцэг баяр хүргэн мэндчилгээг дэвшүүлэв. 

Илтгэлүүдийн сэдэв нь:

  • Монгол хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог судалгаа

  • Насан туршийн суралцахуйг үнэлэх боломж

  • Дижитал чадвар, PSHE хичээл, VR технологи зэрэг шинэчлэлүүд

  • Бага ангийн суралцах сэдэл, интеграцчилсан гэрийн даалгаврын арга зүй

  • Урлаг, дуу хөгжим, биеийн тамирын боловсрол дахь сэтгэл заслын болон бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх туршилтууд

  • Эцэг эхийн стресс ба хүүхдийн сэтгэл түгшилтийн уялдаа зэрэг олон чухал, сонирхолтой сэдвүүдийг хамарсан.

Хурлын төгсгөлд оролцогч судлаачид харилцан санал бодлоо солилцож, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурлыг  Багшийн сургуулийн ХА-ны дарга, доктор Б.Хадбаатар үг хэлж хаав.

Энэхүү хурал нь залуу судлаачдын бүтээлийг нийтэд түгээх, академик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо. Хэмээн хурлыг даргалагч нар дүгнэлээ. 

Бусад мэдээ