МАГИСТРАНТУУДЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛНО

Багшийн Сургуулийн ХБТ болон ДУТС-ийн "Урлагийн Боловсрол" хөтөлбөрийн магистрантуудын хамтарсан тоглолт болох гэж байна. Уг тоглолт нь маргааш буюу 9-ний 16 цагт, Багшийн сургуулийн урлагийн танхимд болох юм. Эрхэм хүндэт багш, ажилтан, мэргэжилтэн, оюутан суралцагчид та бүхнийг БС, ДУТС хамтарсан "Урлагийн боловсрол" магистрын хөтөлбөрийн магистрантуудын тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Хөгжмийн боловсролын тэнхимээс зохион байгуулж байгаа тус тоглолтод сонирхолтой үзүүлбэрүүд орсон. СУИС, МУК -ын оюутнууд урилгаар зарим номерт оролцож байгааг дуулгахад таатай байна.

Related news