МАГИСТРАНТУУДЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛНО

Багшийн Сургуулийн ХБТ болон ДУТС-ийн "Урлагийн Боловсрол" хөтөлбөрийн магистрантуудын хамтарсан "Аялгуут төвөргөөн" тоглолт болох гэж байна. Уг тоглолт нь маргааш буюу 4-р сарын  9-ний 16 цагт, Багшийн сургуулийн урлагийн танхимд болох юм. 

Хөгжмийн боловсролын тэнхимээс зохион байгуулж байгаа тус тоглолтод СУИС, МУК -ын оюутнууд урилгаар  оролцож байна.

Эрхэм хүндэт багш, ажилтан, мэргэжилтэн, оюутан суралцагчид та бүхнийг БС, ДУТС хамтарсан "Урлагийн боловсрол" магистрын хөтөлбөрийн магистрантуудын тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ