ТАЛАРХАЛ

    Багшийн сургуулийн нийт багш нартаа 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, сургалт судалгааны ажилд манлайлан оролцож, эрдмийн зэрэг цолоо ахиулахын зэрэгцээ энэ олон ажлынхаа хажуугаар нэгэн сэдэвт болон орчуулгын бүтээлүүд, хамтын бүтээлүүдийг уйгагүй туурвин ажилласанд талархал илэрхийлье! 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид бага боловсролын бакалаврын хөтөлбөрийг олон улсад,   урлагийн боловсрол, бага боловсролын магистрын хөтөлбөрийг дотоодод амжилттай магадланд бэлтгэн тайлангаа бичиж хүлээлгэн өглөө.

Бага насны хүүхдийн хөгжил, бага боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох бүтээлүүд төрөн гарлаа. Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг  амжилттай хэрэгжүүллээ. Англи хэлтэй бага ангийн багшийн хөтөлбөрийг  дэмжин ажиллаа. 

Эрхэм олон багш нар минь их ажлынхаа алжаалыг тайлаад сайхан амраад ирээрэй.

Related news