ТАЛАРХАЛ

    Багшийн сургуулийн нийт багш нартаа 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, сургалт судалгааны ажилд манлайлан, эрдмийн зэрэг цолоо ахиулахын зэрэгцээ энэ олон ажлынхаа хажуугаар нэгэн сэдэвт болон орчуулгын бүтээлүүд, хамтын  бүтээлүүдийг уйгагүй туурвин ажилласанд талархал илэрхийлье! 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид бага боловсролын бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлуулж,   урлагийн боловсролын хөтөлбөрийн ахиц дэвшлийн тайланг хэлэлцүүлж, хөгжим болон бага боловсролын магистрын хөтөлбөрийг дотоодын магадланд амжилттай бэлтгэн тайлангаа бичиж хүлээлгэн өглөө.

Бага насны хүүхдийн хөгжил, бага боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох бүтээлүүд төрөн гарлаа. Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг  амжилттай хэрэгжүүллээ. Дуу хөгжмийн багшийг бэлтгэх үйл ажиллагаа бүрэн тогтворлжлоо. Англи хэлтэй бага ангийн багшийн хөтөлбөрийг  дэмжин ажиллаа. Энэ бүхэнд эрч хүч, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан нийт багш, ажилчид, албан хаагчиддаа талархал илэрхийлье!

Эрхэм олон багш нар минь их ажлынхаа алжаалыг тайлаад сайхан амраад ирээрэй.

Бусад мэдээ