Багшийн сургуулийн "Шинэ зууны судлаач оюутан-багш" сэдэвт бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо. Хурал 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 2-р үе шатанд 11 илтгэгч судалгааны ажлаа хэлэлцүүллээ.
1 байр: МУБИС-ийн БоСС-ийн оюутан Э.Болортунгалаг
Илтгэлийн сэдэв "medlee.mn платформын хэрэглээ ба бие даан суралцах чадвар"
Удирдсан багш: БоСС-ийн БСАЗТ-ийн багш, доктор (Ph.D) Л.Ариунжаргал
2 байр: БС-ийн оюутан А.Дарханцэцэг
Илтгэлийн сэдэв "Тавдугаар ангийн сурагчдын геометрийн агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг чадварыг үнэлэх арга зүй" сэдвээр
Удирдсан багш: БС-ийн МБУТ-ийн багш, доктор (Ph.D) А.Гантуул
2 байр: НХУС-ийн оюутан М.Ундрах,Б.Энэрэлцэцэг, Н.Маралмаа нар
Илтгэлийн сэдэв "Багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд хиймэл оюун ухааныг сурах үйлдээ хэрхэн ашиглаж байгааг судалсан нь"
3 байр: БС-ийн оюутан О.Цэндсүрэн, А.Дуламсүрэн, Б.Нэргүй, О.Энхзул нар
Илтгэлийн сэдэв “Дижитал технологийг үр дүнтэй ашиглаж буй өнөөгийн байдал” (Бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын жишээн дээр)
Удирдсан багш: БС-ийн ББАЗТ-ийн багш Н.Оюунтунгалаг
3 байр: БС-ийн оюутан М.Баясгалан
Илтгэлийн сэдэв “Нэгдүгээр ангийн сурагчдын хувийн зан чанар ба анги хамт олонд эзлэх байр суурь хоорондын харьцуулсан судалгаа”
Удирдсан багш: БС-ийн ББАЗТ-ийн багш Т.Энхмаа
3 байр: БС-ийн оюутан М.Солонго
Илтгэлийн сэдэв “Эцэг эхийн стресс хүүхдийн сэтгэл түгшилтэд нөлөөлөх нь”
Удирдсан багш: БС-ийн ББАЗТ-ийн багш, доктор (Ph.D) Г.Бямбатогтох
нарын оюутнууд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон болон шалгарсан оюутнууд, удирдсан багш нартаа баяр хүргэж цаашдын судалгаанд нь амжилт хүсье.
Багшийн сургуулийн Монгол Хэл Нийгмийн Ухааны Тэнхим