“НИЙГЭМ-СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН СУРАЛЦАХУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийн багш, дэд профессор Д.Амартүвшин өөрийн шинэ бүтээл болох “Нийгэм-сэтгэл хөдлөлийн суралцахуй” номын нээлтийг ёслол төгөлдөр хийлээ.

Энэхүү бүтээлдээ тэрээр нийгэм-сэтгэл хөдлөлийн суурь чадамж нь бичиг үсгийн боловсролтой адил ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна. Учир нь уг чадамж нь хүүхдийг бүх талаар хөгжүүлэхээс гадна тэдний академик амжилтад шууд нөлөө үзүүлдэг гэж тайлбарлажээ.

Мөн дэд профессор Д.Амартүвшин “нийгэм-сэтгэл хөдлөлийн өндөр чадвартай багш нар өөрсдийн ажилдаа илүү үр бүтээлтэй байж, тайван орчинд ажиллаж, стрессгүй байх боломжтой” хэмээн онцлон хэлсэн юм.

Бусад мэдээ