ОХУ-ын Улаан-Үүд хотод 2024.11.19-22-ны хооронд Буриадын Багшийн коллежийн уламжлалт "Урок на родном языке" багшлах ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа. Уг уралдаанд МУБИС-ийн Багшийн сургуулийн 3-р курсийн оюутан Б.Буян, Э.Хулан, Ц.Оюунтөгс нар оролцсон байна. Тус уралдаан нь 3 үе шаттайгаар явагдсан бөгөөд 1-р шат: Хичээл заах ур чадвар, 2-р шат: Эцэг эх, асран хамгаалагчид цахим зөвлөгөө өгөх, хурал зохион байгуулах, 3-р шат: Оюутан багшийн веб хөтлөх, мэдээлэл түгээх суралцагчидтай харилцах чадварыг харгалзан явагдлаа. Хичээл заах шалгуурт оюутан багшийн багшлах арга зүй, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, орчин үеийн технологи хэрэглэх чадварыг онцгойлон анхаарч урьчилан бэлтгэсэн шалгуурын дагуу шүүлээ.
Тус уралдаанд оролцсон оюутнуудад Б.Нанжид, С.Гандэлгэр, А.Амардалай, М.Энхжаргал, Х.Бархүү багш нар зөвлөн удирдан ажиллаж, тус сургуулийн багш доктор Эрдэнэтуяа багш хариуцан Улаан-Үүд хотноо тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн байна. Оюутнууд хариуцлагатай, бүтээлч, арга зүйтэй, хүүхдүүдтэй харьцах, ойлгох, нөхцөл байдлыг даван туулах, асуудлыг шийдвэрлэх чадвар нь сайн хөгжсөн байгаа талаар зохион байгуулагч талын шүүгчдийн бүрэлдэхүүнээс онцгойлон дурдсан байна.
Уралдаанд:
Ц.Оюунтөгс "Коммуникативный подход в обучении" номинацид тусгай байр
Б. Буян "Лучшый медиа урок на родном языке" номинацид III байр
Э.Хулан " "За открытость новациям" номинацид I байрыг тус тус эзэлжээ